Ахлах ба дунд ангийнханд зориулсан кодинг хөтөлбөрүүд

Бид АНУ-даа компьютерийн ухааны сургалтаар тэргүүлэгч Карнеги Меллоны их сургуулийн цогц хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Python хэлний уг хөтөлбөр нь анхан шатнаас эхлэн коллежийн түвшин хүртэл шат ахин суралцахад зориулагдсан вэб платформд суурилсан хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийн агуулга дээр суурилсан бүтээлч төслийн олимпиадыг жилд 2 удаа Карнеги Меллоны их сургуулиас зохион байгуулдаг бөгөөд 2024 онд гэхэд манай 2 сурагч хоёр өөр категорит түрүүлж нэг сурагч тусгай байр эзлээд байна.

Python програмчлалын хэл нь бичиглэлийн хувьд Англи хэлтэй ойр, товчхон байдаг нь анх текст суурьтай код үзэж буй оюутан, сурагчдад алгоритмаа хурдан ойлгоход дөхөм байдаг учраас дэлхий даяаар сургалтанд Python хэлийг өргөн ашиглах болсон байна.

Course 1 (online):

Exploring Programming

Уг хөтөлбөр нь анх текст суурьтай код бичиж эхэлж буй сурагчдад зориулсан анхан шатны хөтөлбөр юм. Агуулгын хувьд нийт 4 бүлэг, 17 хичээлээс бүрдэх бөгөөд дасгал ажлууд, мэдлэг шалгах тестүүд, мини-төслүүд, бие даан гүйцэтгэх бүтээлч даалгавруудаас бүрдэнэ.

– Үргэлжлэх хугацаа: 15 долоо хоног /30 цаг/
– Prerequisites: None

Course 2 (online):

EP Projects

Exploring Programming хөтөлбөрөөр сурсан чадвараа ашиглан мини-төслүүд гүйцэтгэх, мэдлэгээ бататгах хөтөлбөр.

– Үргэлжлэх хугацаа: 15 долоо хоног /30 цаг/
– Prerequisites: Exploring Programming

Course 3 (online):

CS1: Introduction to Programming

Карнеги Меллоны их сургууль сүүлийн 10 гаруй жил амжилттай зааж буй Fundamentals of Programming and Computer Science хичээлийн агуулгаар хөгжүүлсэн уг хөтөлбөр нь нийт 120 цагийн (12 units) хичээл байдаг ба Exploring Programming хөтөлбөрөөс үргэлжлүүлэн тус бүр нь 30 цагийн 4 үе шаттайгаар гүнзгийрч суралцана.

– Үргэлжлэх хугацаа: 4 үе шат тус бүр 30 цаг
– Prerequisites: Exploring Programming

Course 4 (online):

Game Development

CS1 хөтөлбөрийг дүүргэсэн сурагчид өөрийн сонирхсон чиглэлээр төсөл хэрэгжүүлж гүнзгийрэн суралцаж хөтөлбөр.

– Үргэлжлэх хугацаа: 15 долоо хоног /30 цаг/
– Prerequisites: CS1

Course 5 (online):

Scientific Computing

CS1 хөтөлбөрийг дүүргэсэн сурагчид өөрийн сонирхсон чиглэлээр төсөл хэрэгжүүлж гүнзгийрэн суралцаж хөтөлбөр.

– Үргэлжлэх хугацаа: 15 долоо хоног /30 цаг/
– Prerequisites: CS1

Course 6 (in-person):

Coding Basics in Python

Coding Basics нь танхимаар хичээллэх 15 цагийн түргэвчилсэн сургалт юм.
Уг хөтөлбөрийн зорилго нь анх текст програмчлал сурч буй сурагчдыг хурдан хугацаанд Python хэлний суурь мэдлэгтэй болж жижиг тоглоом болон аппликейшн хөгжүүлэх чадвартай болгох юм.

– Үргэлжлэх хугацаа: 5 өдөр /15 цаг/
– Prerequisites: None